Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Жаргалант, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв Жаргалант сумын нутаг дэвсгэр дэх хүүхдийн тоглоомын талбайнуудад хяналтын камер суурилуулжээ.
Тодруулбал, тус сумын 21 байршилд 49 камер суурилуулснаар хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах нөхцөл бүрдсэн байна.
Мөн тоглоомын талбайн тоног төхөөрөмжийг эвдэж, гэмтээх зэрэг зөрчлийг хяналтын камераар илрүүлж, тухай бүрд нь анхааруулга өгөх, урьдчилан сэргийлэх боломжтой болжээ.
Мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаагаар Жаргалант сумын ихэнх тоглоомын талбай стандартын шаардлага хангахгүй, эвдрэл гэмтэл ихтэй, хариуцлага, хамгаалалт сул байгааг тогтоосон байна.
Иймээс хүүхдийн тоглоомын талбайн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, аюулгүй байдлыг хангах зорилгоор хяналтын камерын тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа сумын ЗДТГ-аас мэдээллээ.