Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Жаргалант, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцохыг 11 дүгээр сарын 1-нээс 2027 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл түр хугацаагаар хязгаарлалаа.
Уг шийдвэрийг аймгийн Засаг даргын 2026 оны А/790 дугаар бүхий захирамжид тусган цас орж, авто замын нөхцөл байдал хүндэрсэн үед зам тээврийн осол, гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор гаргажээ.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, иргэдэд хөдөлгөөний аюулгүй байдлын талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгч, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахыг Ховд аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосон байна.
Иймээс иргэд, жолооч нар захирамжид заасан таван сарын хугацаанд мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.