Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Жаргалант, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дахь 30 гаруй га талбай бүхий таримал ойн бүсийг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах ажил 2027 оны хавар эхэлнэ.
Тус ойн бүсийг орчин үеийн шийдлээр тохижуулж, иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон орчин бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Одоогоор тохижилтын зураг төслийг боловсруулж, иргэдээс санал авч байна. Үүний зэрэгцээ тохижилт хийх талбайн цэвэрлэгээг өнөөдрөөс эхлүүлж, ургах чадваргүй болсон мод, бутыг тайрах, нөхөн сэргээх ажлыг хийж байна.
Цаашид ойн бүсийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэд ая тухтай амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм.
Уг ажлыг Ховд аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Ойн анги, Хот тохижуулах газар хамтран хэрэгжүүлнэ.