Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэмжлээ.
100 мянга гаруй иргэний дэмжсэн “Гараашны татвар цуцлуулах” төслийг УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгахаар болж байна. УИХ-ын гишүүн А.Ганбаатар төслийг энэ оны тавдугаар сараас боловсруулж, есдүгээр сарын 11-нд D-Parliament цахим хуудсаар олон нийтийн санал авч, Засгийн газарт хүргүүлээд байсан юм.
Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх О.Батхүү E-Zasag.mn системээр “Гараашны татвар цуцлуулах” санаачилга гаргаж, 20 хоногт 100 мянга гаруй иргэн дэмжсэн билээ.
Шинэчилсэн төслөөр Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн өмчилж буй хувийн хэрэгцээний авто зогсоолын нэгийг үл хөдлөхийн татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгаж байна. Цаг агаарын онцлог, эрс тэс уур амьсгалтай манай улсад дулаан авто зогсоол нь тансаг хэрэглээ биш, өрхийн ахуйн хэрэгцээ тул татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Манай улсад 800 мянга гаруй авто машин бүртгэлтэйгээс 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод бий. Нийслэлд зориулалтын болон орон сууцны доорх дулаан зогсоолын хангамж муу, нийт авто машины 20 орчим хувьд хүрэлцээтэй мэдээлэл байдаг.

АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа
ХӨВСГӨЛ
ХӨВСГӨЛ: Хилэнтийн гүүрээс Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил бүрэн дууслаа
Монголын мэдээ
“Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдсэн Хаан банкныхан 1490 га талбай ойжуулжээ