Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутаг Тариат гэдэг газарт өчигдөр баавгай айлын мал руу дайрчээ. Иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу сумын Онцгой комисс тухайн газарт ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар суурьшлын бүсэд баавгай орж ирсэн 145 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, нийт 167 баавгай үзэгджээ. Эдгээр тохиолдлын улмаас суурьшлын бүсэд орж ирсэн 20 баавгайг устгасан талаар аймгийн Байгаль орчны газраас мэдээллээ.
Баавгай ичээндээ орох үе хэдийнэ болсон ч зарим нь өвлийн идэш тэжээлээ хангалттай нөөцөлж амжаагүйгээс суурьшлын бүсэд нэвтрэх, айлын малд халдах тохиолдол гарсаар байна.
Иймд малчдыг хөдөө явах, малаа болон алдуул малаа хайж ууланд гарахдаа сонор сэрэмжтэй байхыг аймгийн Байгаль орчны газраас анхаарууллаа.
Хөвсгөл аймаг ой, тайга ихтэй тул хүрэн баавгай Цагаан-Уул, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумын нутагт тархсан байдаг байна.

ХӨВСГӨЛ: Хилэнтийн гүүрээс Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил бүрэн дууслаа
Орон нутгийн мэдээ
АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа
БАЯНХОНГОР
БАЯНХОНГОР: "Эрх тэгш" сэдэвт сургалт, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа