Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame2026 Montsame2026
ganaabadarch3@gmail.com

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас 3 км-ийн зайд, Дулаанхан уулын өвөрт байрлах Соёмбо цогцолбор, Соёмбо цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад орсон.
Тус газар нь Мөрөнчүүдийн төдийгүй гадаад, дотоодын жуулчдын зорин очих дуртай амралт, аялал жуулчлалын бүс болсон билээ.
Энэхүү бүтээн байгуулалтын үргэлжлэл болгон Соёмбо спорт цогцолборын барилгын ажлыг 2027 онд эхлүүлэхээр төлөвлөж, нийт 2,578.8 сая төгрөгийн өртөгтэйгөөс улсын төсөвт 1,000.0 төгрөгийн санхүүжилтийг нь тусгасан байна.
Спорт цогцолбор нь өвлийн улиралд мөсөн спортын төрлөөр хичээллэх боломж бүрдүүлэхээс гадна зуны улиралд 3х3 сагсан бөмбөгийн талбай, задгай шоу, урлаг соёлын тоглолт зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах зориулалтаар ашиглагдах юм.
Мөн цогцолборын онцлог нь олон зориулалтаар ашиглах боломжтой бөгөөд эвхэгддэг үзэгчдийн сандал, иж бүрэн гэрэлтүүлэг, стандартын шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй байхаар зураг төсөл, төсвийг боловсруулсан байна.
Тус цогцолбор ашиглалтад орсноор Мөрөн сумын иргэд, хүүхэд залуучуудын спортоор хичээллэх орчин нөхцөл сайжирч, өвлийн болон зуны спортын төрлүүдийг хөгжүүлэх, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах шинэ боломж бүрдэх ач холбогдолтой юм.