Ачаалж байна…
Ачаалж байна…
Batkhuu Begz
begzbatkhuu@gmail.com

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Ирэх жил Увс аймгийн зам тээврийн салбарт улсын төсвийн хөрөнгөөр 32.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 9 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ.
Тодруулбал, Улаангомоос Тэс, Малчин, Хяргас, Зүүнговь, Цагаанхайрхан, Баруунтуруун сумд хүртэлх 164.5 км авто замын ажлыг үргэлжлүүлэн барина. Мөн А1701 замаас Өмнөговь сум чиглэлийн 25.4 км, Хар толгой–Тариалан чиглэлийн 20.7 км, Түргэн сумыг А1702 замтай холбох 3.3 км авто замын ажлыг хийнэ. Тэрчлэн Улаангом–Хандгайт чиглэлийн авто замын их засвар, Улаангом сумын Дунд голын болон Хойд голын бетон гүүрийг шинээр тавих юм. Үүнээс гадна Сагил сум чиглэлийн 4.9 км авто замын ажлыг үргэлжлүүлнэ.
Увс аймгийн эрчим хүчний салбарт ирэх жил улсын төсвийн хөрөнгөөр 3.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий нэг төсөл хэрэгжинэ. Энэ нь Тариалан, Хяргас, Баруунтуруун, Зүүнговь, Зүүнхангай, Улаангом, Ховд сумдын цахилгаан хангамжийн өргөтгөл, шинэчлэлийн ажил юм.
Мөн Улаангом сумын 6, 7, 9, 10, 12 дугаар багийн инженерийн шугам сүлжээг шинээр барих болон Улаантолгойн үерийн хамгаалалтын барилга байгууламжийг сэргээн засварлах ажлыг ирэх жил улсын төсвийн 16.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийнэ.