Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мөрөн, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тариалан суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй 7 МВт-ын хүчин чадалтай дулааны станцын барилгын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
Өнгөрсөн онд эхэлсэн тус станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч “Б Софт” ХХК 11 дүгээр сард бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Дулааны станц ашиглалтад орсноор сумын төвийн дулаан хангамжийн найдвартай, тогтвортой ажиллагаа сайжирч, инженерийн дэд бүтцийн хөгжилд ахиц гарна. Мөн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Тариалан сумын долоон багт нийт 6397 хүн оршин суудаг.
