Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, цаатан иргэдийн аж амьдралыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Цаа, цасны баяр-2027” өв соёлын наадам Цагааннуур суманд 2 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд болно.
Энэ үеэр цааны уралдаан, цасан дээрх олс таталт, гар бөмбөгийн тэмцээн, цаа, цасны буухиа, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн гар урлалын бүтээгдэхүүний худалдаа болно.
Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийн тоо толгой сүүлийн жилүүдэд өссөөр байна.
2024 онд 2765 толгой цаа тоолуулж байсан бол 2025 оны жилийн эцсийн тооллогоор 2941 цаа тоолуулж өмнөх оны мөн үеийнхээс 6.4 хувиар өссөн байна.
Тус аймгийн хэмжээнд 2020 оны хүн ам, орон сууцны тооллогоор тайгад 123 өрхийн 189 цаатан иргэд цаа маллан амьдардаг судалгаа гарчээ.

