Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

МОСКВА, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /TASS/. Дэлхийн криптовалютын биржүүд өнгөрсөн хоногт 1.14 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 171 мянган арилжаачны нээлттэй гүйлгээг хаасан тухай криптовалютын зах зээлийн дүн шинжилгээний “Coinglass” платформ мэдээлжээ.
Хаагдсан гүйлгээний ихэнх нь (493.94 сая ам.доллар) зах зээлийн үнэлгээгээр хоёрдугаарт ордог криптовалют болох этэриумээр (ETH) хийсэн гүйлгээ бөгөөд ойролцоогоор 1.03 тэрбум ам.доллар нь урт хугацааны нээлттэй гүйлгээ, 106.7 сая нь богино хугацааны нээлттэй гүйлгээнүүд ажээ. Сүүлийн 24 цагийн нээлттэй гүйлгээг хаах хамгийн том захиалга Binance бирж дээр 48.16 сая ам.долларын үнэлгээ бүхий ETHUSDT хослолд ирүүлсэн байна.
"Binance" биржийн мэдээллээс үзвэл, зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч хоёр криптовалют болох биткойн, этэриумийн ханш буурчээ. Биткойны ханш 2.15 хувиар буурч 74 257 ам.доллар болсон бол этэриумийнх 5.68 хувиар буурч, 2 110.77 ам.долларт хүрчээ.
"Coinmarketcap" цахим хуудсанд мэдээлснээр, криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ 2.47 их наяд ам.доллар болсон байна. Үүнээс 1.49 их наяд ам.доллар нь биткойнд, 257.47 тэрбум ам.доллар нь этэриумд ногдож байна.