Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Мал аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай Засгийн газрын 286 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 05 дугаар албан даалгаврын хүрээнд Дорноговь аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил 86.7 хувьтай байна.
Энэ өвөл 14 сумын 4225 малчин өрхийн хоёр сая гаруй толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 3.2 ся толгой мал өвөлжиж, хаваржих тооцооллыг аймгийн ХХААГ-аас гаргажээ. Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 557 тонн бүдүүн тэжээл, 174 тонн хүчит тэжээл, сумдын нөөцөд 905 тонн бүдүүн тэжээл, 452 тонн хүчит тэжээл нийт 1462 тонн бүдүүн тэжээл, 626 тонн хүчит тэжээл бэлтгэх шаардлагатай.
Өнөөдрийн байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд 773.1 тонн бүдүүн тэжээл, 140.0 тонн хүчит тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 763.6 тонн бүдүүн тэжээл, 95.5 тонн хүчит тэжээл бэлтгэж өвс тэжээлийн бэлтгэл ажлыг 84.9 хувь хангаад байна. Мөн сумдын аюулгүйн нөөцөд нийт 331.6 тонн өвс татан авчээ. Харин өөр аймгийн нутагт есөн сумын 40 өрхийн 12.4 мянган толгой мал тус тус өвөлжиж байна.
Нутгийн ихэнх хэсгээр цас ороогүй, хүйтний эрч харьцангуй сул байгаа тул малчид нутаг, бууцандаа өнтэй өвөлжиж байна.