Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Хээрийн цасны хэмжилтийн аравдугаар сарын 31-ний мэдээгээр монгол орны нийт нутгийн 20 орчим хувь нь цастай байна.
Үүнээс Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21 см-ээс их, Увсын Малчин, Завханы Тэс суманд 11 см, Дархан-Уулын ихэнх, Завханы зарим, Баян-Өлгий, Увс, Архангай, Хөвсгөлийн цөөн сумын нутгаар 6-10 см, бусад нутагт 1-5 см цастай байгааг ЦУОШГ мэдээлжээ.
Агаарын температур өнгөрсөн 10 хоногт нийт нутгийн 50 орчим хувьд олон жилийн дунджийн орчим, түүнээс +1.1 градусаар дулаан, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэрийн нийт, Ховд, Завхан, Баянхонгорын ихэнх, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Хэнтийн зарим, Увс, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын цөөн сумын нутгаар -4.4...-1.1 градусаар хүйтэн байв.

Харин хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджийн орчим, түүнээс бага, Завханы ихэнх, Баянхонгор, Сэлэнгэ, Төв, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дундговь, Дорнодын ганц нэг сумын нутгаар дунджаас ахиу орсон байна.
Салхины хурд тал хээр говийн ихэнх нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Говь-Алтайн Бугат, Баянхонгорын Баянцагаан, Сэлэнгийн Орхонтуул, Төвийн Аргалант, Дундговийн Мандалговь, Цагаандэлгэр, Сайхан-Овоо, Өлзийт, Луус, Дорноговийн Дэлгэрэх, Өмнөговийн Цогт-Овоод 28-32 м/с буюу гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ.