Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Бээжин хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа Цахим спортын Counter Strike-2 тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн Intel Extreme Masters Beijing 2026 тэмцээнд “The MongolZ” баг хагас шигшээд шалгарлаа.
1.2
сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж,
хэсгийн шатны тоглолтууд өндөрлөлөө.
Манай улсын “The
MongolZ” баг “А” хэсэгт нэг ч хожигдолгүй гурав дараалан ялалт байгуулснаар тус
тэмцээний шөвгийн дөрөвт шалгарч байна. Тэд хэсгийнхээ эхний тоглолтод Бразилын
“Legacy”-г, дараа нь Шведийн “HEROIC”-ийг, шөвгийн дөрөвт шалгарахын
төлөө Бразилын “FURIA” багийг өчигдөр хожжээ. Хагас шигшээ тоглолтууд энэ сарын
7-ны бямба гарагт эхлэх бөгөөд энэ шатанд ОХУ-ын “PARIVISION”, Европын “NAVI”-гийн хожсонтой нь тоглох юм. Хэрэв
тэд энэ тэмцээнд амжилттай оролцвол 2027 оны хоёрдугаар сард болох томоохон тэмцээнүүдэд урилгаар
оролцох боломжтой болно.
“The MongolZ” баг Бразилын “FURIA”-г хожсоны дараа дэлхийн чансааны есдүгээрт жагсах болжээ. Ингэснээр таван сарын дараа дахин Valve-ийн дэлхийн чансааны Топ-10 багийн эгнээнд нэгдсэн нь энэ. Хамгийн сүүлд зургаадугаар сарын эхний долоо хоногийн чансаагаа долоодугаарт жагсаж байсан юм. Гэвч түүнээс хойш багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, сар гаруй хугацаанд тэмцээнд оролцоогүй зэргээс шалтгаалан чансаа нь тасралтгүй буурсаар 63-т хүрээд байв. Тус баг сүүлийн нэг сар орчмын хугацаанд нэг тэмцээнд түрүүлээд зогсохгүй Азийн №1 байр сууриа эргүүлэн авч, PGL Singapore Major-ийн Stage 2 эрхээ баталгаажуулав. Түүнчлэн IEM Beijing 2026 тэмцээний хагас шигшээ шатанд шалгарч, Valve-ийн дэлхийн чансааны ТОП 10-т дахин багтаж чадлаа.




