Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баян-Өндөр, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. “За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг Орхон аймагт хэрэгжүүлэх ажлыг аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхдалайгаар ахлуулсан ажлын баг хариуцан ажиллаж байна.
Тус ажлын баг өнөөдөр хуралдаж, ирэх оны тавдугаар сар хүртэл хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталжээ.
Төлөвлөгөөнд хүүхдийг аливаа эрсдэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил, эрсдэлийг арилгах чиглэлийн ажлуудыг тусгасан байна. Тухайлбал, байгууллага бүрд эрсдэлийн үнэлгээ хийх хороо байгуулж, салбар бүрд хүүхэд хамгааллын бодлогыг мөрдүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, эрсдэлийг бууруулахад анхаарах юм.
Мөн нийгмийн бүх орчинд олон нийтийн санаачилга, хамтын ажиллагаанд тулгуурлан хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг өрнүүлэхээр төлөвлөжээ.
Хүүхдэд ээлтэй хандлага, соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн нийт 30 гаруй ажлыг төлөвлөгөөнд багтаасан байна.

