Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баян-Өндөр, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хагалгааны нэгдсэн тасгийн хоёр өрөөг орон нутгийн төсвийн хөрөнгөөр олон улсын стандартад нийцсэн вакуум хагалгааны өрөө болгон шинэчиллээ.
Түүнчлэн мэс заслын үед шаардлагатай өндөр өртөгтэй нэг удаагийн багаж хэрэгсэл болон шарх тэлэгч төхөөрөмжийг шинээр нийлүүлж, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулжээ. Ингэснээр өмнө нь нийслэлд хийлгэх шаардлагатай байсан нарийн төвөгтэй, өндөр түвшний мэс заслуудыг орон нутагтаа хийх боломж нэмэгдэж байна.
Хагалгааны өрөөний агаарын чанар, урсгал, даралтын зохицуулалтыг сайжруулснаар мэс заслын орчны ариун байдлыг хангах, агаар дуслын замаар халдвар дамжих эрсдэлийг бууруулах, хагалгааны дараах халдвараас сэргийлэх нөхцөл бүрджээ.
БОЭТ-ийн Хагалгааны нэгдсэн тасагт жилд яаралтай болон төлөвлөгөөт нийт 3500 гаруй мэс засал хийдэг байна.



