Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баян-Өндөр, 2026 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан өчигдөр болж, нийт зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, Хойд бүсийн хавдрын төвийн 177 ажилтан, албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох шийдвэр гаргав.
Энэхүү шийдвэр нь эрүүл мэндийн болон төрийн үйлчилгээний байгууллагуудын хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, мэргэшсэн ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлөөр дэмжих, тэдний хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгааг сайжруулахад чиглэж байна.

