Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Энэ сарын 15-наас Баянхонгор аймгийн ихэнх нутгаар ахиу цас орж, 17-ны өдрөөс эрс хүйтрэхийг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.
Тус төвөөс гаргасан энэ сарын 13-18-ны өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр, 15-16-нд аймгийн ихэнх нутгаар цас орж, салхины хурд секундэд 5-10 метр байх төлөвтэй байна.
Харин агаарын температур: Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -11 -16 градус, өдөртөө -3 -8 градус хүйтэн, Алтайн салбар уулс, тал хээрийн нутгаар шөнөдөө -7 -12 градус, өдөртөө -5 -7 градус хүйтэн, говийн нутгаар шөнөдөө -4 -9 градус хүйтэн, өдөртөө 0 +5 градус дулаан, Эхийн голын баянбүрд орчмоор шөнөдөө 0 -5 градус хүйтэн, өдөртөө +6 +11 градус дулаан байна.
Ташрамд, Баянхонгор аймаг нь Монгол орны төв хэсэгт оршдог ба хойноосоо урагшаа уулархаг, хээрийн болон говийн бүсийг дамнан оршдог тул уур амьсгал нь маш эрс тэс, олон бичил мужид хуваагддаг. Нутгийн хойд хэсэг өндөр уулархаг, ойт хээрийн уур амьсгалтай, өвөл нь урт бөгөөд харьцангуй хүйтэн, зундаа сэрүүвтэр, хур тунадас арай илүү ордог бол төв хэсэг тал хээрийн хуурайвтар уур амьсгалтай, салхи шуургатай байдаг. Харин өмнөд хэсэг цөлөрхөг болон цөлийн бүсэд шилждэг тул зундаа маш халуун, өвөлдөө бас эрс хүйтэрдэг, хур тунадас маш багатай байдаг онцлогтой.