Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Сант суманд байрлах Хошууч генерал Д.Бавуугийн нэрэмжит Барилгын цэргийн 110 дугаар ангид ажиллаж, тус ангийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, алба хаагчдын ажиллах нөхцөл байдалтай танилцлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр Монголын төрт ёсны түүх, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Эзэн богд Чингис хааны эш хөргийг тус ангийн хамт олонд гардуулан өгч, түүх, өв соёлоо дээдлэн, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулж буй алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ.
Мөн Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн үйл ажиллагаа, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, хөдөлгөөнт байдлыг сайжруулах зорилгоор туулах чадвар сайтай “Toyota Land Cruiser 79” автомашиныг хүлээлгэн өглөө.
Барилгын цэргийн 110 дугаар анги нь Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тус ангийн үйл ажиллагаа, алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг бэхжүүлэхэд Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд хүлээлгэн өгсөн эдгээр зүйлс чухал ач холбогдолтой юм.