Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баруун-Урт, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Адуун соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Агтана хүрээт” наадам Шилийн богдын ар бэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд ес дэх жилдээ боллоо. Энэ удаагийн наадамд зургаан бүсээс 120 адуучин залуу, “Морьтой монгол бүсгүй” 100 бүсгүй оролцож, нийт 200 гаруй адуучин цугларлаа.
Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошуунаас хүндэт зочид зорин иржээ.
Наадмын нээлтээр морьтон монголчуудын жагсаал болж, адуучдын хийморь заяаг бадраах галын тахилга үйлдсэн нь уламжлалт хүндэтгэлийн ёслолын нэг байв.
Энэ үеэр Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, аймгийн алдарт уяач Ц.Дэлгэрдалайн халтар халзан морийг алдаршуулжээ.
Газар газраас цугласан оролцогчид хоёр өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон олон төрлийн уралдаан, тэмцээнд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан байна.