Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баруун-Урт 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй “Цөлийн дуу хоолой” санаачилгын хүрээнд байгаль орчны асуудлыг хүний хөгжилтэй салшгүй холбон шийдвэрлэх, шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн анхны жишиг хөтөлбөрийг Сүхбаатар аймагт хэрэгжүүлнэ.
Хөтөлбөр нь хүний ухамсар, мэдлэг, хандлага, оролцоог хөгжүүлэх замаар ус, газар, бэлчээр, байгалийн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, орон нутгийн тогтвортой амьжиргаа, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэх юм.
Энэ хүрээнд аймгийн Засаг дарга М.Идэрбат, Цөлийн дуу хоолой өв сангийн Гүйцэтгэх захирал Н.Солонгоцацралт нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааг аймгийн 13 суманд үе шаттай хэрэгжүүлж, байгалийн нөхөн сэргээлтийн эхний жишиг төслийг Дарьганга сумаас эхлүүлэхээр төлөвлөжээ.