Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

ХААГ, 2026 оны арваннэгдүгээр сарын 14 /TASS/. Нидерландын шигшээ багийн хөлбөмбөгчид Үндэстнүүдийн лигийн хэсгийн шатны тавдугаар тойргийн тоглолтод Грекийн багийг талбайдаа 7:0-ээр хожлоо. Т
Амстердам хотод болсон тоглолтын 6 дахь минутад Крисенсио Саммервилл, 12, 18, 33 дахь минутад Тижани Рейндерс, 40, 59 дэх минутад Юрриен Тимбер, 62 дахь минутад Дониэлл Мален нар гоол оруулжээ.
Ингэснээр Нидерландын шигшээ баг Үндэстнүүдийн лигийн түүхэнд өрсөлдөгчөө 7:0-ээр хожсон дөрөв дэх баг боллоо. Өмнө нь ийм амжилтыг 2024 оны аравдугаар сард германчууд Боснийн багийг талбайдаа хожихдоо, 2026 оны есдүгээр сар болон аравдугаар сард финландчууд Сан-Мариногийн шигшээгийн талбайд зочлон тоглохдоо, Английн шигшээ Хорватын багийн талбайд тоглохдоо тус тус үзүүлж байв.
Тавдугаар тойргийн тоглолтын дараа Нидерландын шигшээ баг Үндэстнүүдийн лигийн элит дивизионы хоёрдугаар хэсгийг 11 оноотой тэргүүлж байна. Грек, Германы баг тус бүр найман оноотой удаалж байгаа бол Сербийн баг оноо аваагүй байна.
Энэ сарын 16-нд болох дараагийн тойргийн тоглолтод нидерландчууд Германы багийн талбайд зочлон тоглох бол Грекийн баг Сербийн шигшээ багтай талбайдаа тоглоно.
Үндэстнүүдийн лигийг 2018-2019 оны улирлаас эхлэн зохион байгуулж байгаа юм. Элит дивизионы хэсэг бүрээс эхний хоёр байрт шалгарсан баг шөвгийн наймд өрсөлдөнө. Харин хэсэгтээ сүүлд жагссан багууд дараагийн улиралд хоёрдугаар дивизионд тоглох юм. Гуравдугаар байрт орсон багууд хоёрдугаар дивизионы хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн багуудтай шилжилтийн тоглолт хийж, элит дивизионд үлдэх эрхийн төлөө өрсөлдөнө.