Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

СӨҮЛ, 2026 оны аравдугаар сарын 29 /Yonhap/. Өмнөд Солонгосын нийт хүн амд эзлэх цагаач гаралтай иргэдийн тоо 2025 онд өмнөх оныхоос нэмэгдэж, 5.4 хувьд хүрсэн тухай тус улсын Статистикийн яамнаас танилцуулсан мэдээлэлд дурджээ. Эдгээр иргэдийн дунд 20-29 насныхны тоо хамгийн их өссөн байна.
Тус яам гадаадаас шилжин суурьшсан эсвэл эцэг, эхийн аль нэг нь өөр орны иргэн хүмүүсийг "цагаач гаралтай хүн ам" хэмээн тодорхойлдог байна. Энэ ангилалд гадаадын иргэд, Өмнөд Солонгосын иргэншил авсан хүмүүс болон хоёр дахь үеийн цагаачид багтдаг ажээ.
Өмнөд Солонгост өнгөрсөн оны байдлаар цагаач гаралтай нийт 2.81 сая хүн тоологдсон нь өмнөх оны 2.71 саяас нэмэгджээ. Үүний зэрэгцээ нийт хүн ам нь 51.82 сая хүрсэн байна.
Цагаач гаралтай нийт хүн амын 75.1 хувийг гадаадын иргэд, 14.1 хувийг хоёр дахь үеийн цагаачид эзэлжээ. Харин 9.1 хувь нь иргэншил авах, эсвэл эцэг, эх нь мөн болохыг хүлээн зөвшөөрөх (гэрлэлтээс гадуур төрсөн хүүхдийг эцэг, эх нь өөрийн хүүхэд мөн гэж хуулийн дагуу хүлээн зөвшөөрөх үйл явц) журмын дагуу Өмнөд Солонгосын иргэн болсон хүмүүс байна.
Хүйсийн хувьд цагаач гаралтай хүмүүсийн 52.5 хувийг эрэгтэйчүүд, 47.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Өөрөөр хэлбэл 100 эмэгтэй тутамд 110.7 эрэгтэй ногдож байгаа юм. Мөн хөдөлмөрийн насны буюу 15-64 насны цагаач гаралтай хүн амын тоо өнгөрсөн онд 2.3 саяд хүрсэн байна.
Насны бүлгээр нь авч үзвэл, 30-39 насныхан хамгийн өндөр буюу 23.7 хувийг /667 мянга/ эзэлсэн бол 20-29 насныхан 607 мянга буюу 21.6 хувиар удаалжээ. Харин 40-49 насныхан 439 мянга буюу нийт цагаач гаралтай хүн амын 15.6 хувийг бүрдүүлсэн байна. Өнгөрсөн онд 20-29 насныхны тоо өмнөх оныхоос 36 мянгаар нэмэгдсэн нь бүх насны бүлгийн дундаас хамгийн их өсжээ. Түүнчлэн цагаач гаралтай хүн амын 56 хувь нь Сөүл хот болон нийслэлийн бүсэд амьдарч байгаагийн 17.1 хувь нь Сөүлд оршин сууж байна. Харин 24 хүртэлх насны цагаач гаралтай хүн амын тоо өмнөх оныхоос 6.6 хувиар өсөж, 790 мянгад хүрчээ.
Эцэг, эхийн иргэншлээр нь авч үзвэл, Вьетнамын иргэншилтэй эцэг, эхтэй хүмүүс 28.1 хувь, Хятадын иргэншилтэй эцэг, эхтэй хүмүүс 15.7 хувийг эзэлсэн байна. Харин Хятадын иргэншилтэй солонгос үндэстэн эцэг, эхтэй хүмүүс 11.4 хувийг эзэлжээ. Мөн Узбекистан, Филиппин, Камбож, Монгол, Балба зэрэг улсын иргэдийн хүүхдүүд энэ ангилалд багтаж байна.

БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
БАЯНХОНГОР
БАЯНХОНГОР: "Эрх тэгш" сэдэвт сургалт, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа
Улс төр
COP31-ийн хүрээнд болж буй Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад сайд Б.Батцэцэг оролцож байна