Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Даланзадгад, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд энэ сарын 1-нээс эхлэн 7800 ахмадад суурь тэтгэврийг бүрэн олгож эхэлсэн талаар аймгийн Нийгмийн даатгалын газраас мэдээллээ.
Суурь тэтгэврийн хэмжээг тухайн иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа болон авч буй үндсэн тэтгэврийн хэмжээнээс хамааруулан 100-300 мянган төгрөгөөр тогтоожээ. Уг тэтгэврийг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгодог үндсэн тэтгэвэр дээр нэмж олгодгоороо онцлог юм.
УИХ-ын 2026 оны долоодугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар суурь тэтгэвэр олгох эрх зүйн үндэс бүрджээ. Улмаар 2026 оны төсвийн тодотголын хүрээнд санхүүжилтийг шийдвэрлэж, арваннэгдүгээр сарын 1-нээс олгож эхэлсэн байна.
Суурь тэтгэвэр нь ахмад настнуудын тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, амьжиргааны баталгааг дэмжихэд чиглэж байна.
Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газар суурь тэтгэврийн олголтыг аймгийн хэмжээнд бүрэн хэрэгжүүлж, ахмад настнуудад тэтгэврийн нэмэлт орлогыг хугацаанд нь олгох чиглэлээр ажиллаж байна.

ӨМНӨГОВЬ: Хүүхдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих “баяртай-3” төсөл өмнөговь аймагт хэрэгжинэ
ХӨВСГӨЛ
ХӨВСГӨЛ: Хилэнтийн гүүрээс Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил бүрэн дууслаа
Улс төр
COP31-ийн хүрээнд болж буй Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад сайд Б.Батцэцэг оролцож байна