Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал
Монгол Улсад анхны ардын сургууль байгуулагдсан өдөр тохиож байна.
10:00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
10:00 цагт: Агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөний төслийн нээлттэй хэлэлцүүлэг ГХЯ-нд болно.
12:00 цагт: Армен улсад СОР17-д оролцож ирсэн малчид Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
16:00 цагт: МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ц.Мядагмаагийн “Сэтгэлийн Өнгө-4” бие даасан үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн “Арт” галерейд болно.
-Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөрт зориулсан олон талт уулзалт Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд болно.
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэн худалдаа Мишээл экспо төвд гарч байна.
Орон нутагт:
Сэлэнгэ: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-Зураач, урлаг судлаач П.Байгалийн “Дээд эс” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 6-ныг хүртэл гарна.
-“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 19-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Сенегалын нийслэл Дакар хотноо “Africa welcomes, Dakar celebrates” уриан дор Залуучуудын Олимпын наадам энэ сарын 13-ныг хүртэл болно.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр энэ сарын 22-ныг хүртэл оролцоно.
-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.