Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г
gtsogzolmaa81@gmail.com

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: Монгол Улсад улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон талаар Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газраас хамтарсан хэвлэлийн хурал ЭМЯ-нд болно.
09:00 цагт: Шуудангийн гаалийн нээлттэй хаалганы өдөрлөг Гаалийн ерөнхий газарт болно.
10:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээлэл танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хороонд болно.
11:00 цагт: Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн ёслол “Улаанбаатар” зочид буудлын урд болно.
12:00 цагт: “Хүний эрх ба Хүндээ ээлтэй хот 2026” сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааны чиглүүлэх сургалт Монголын эмнести интернэшнлийн оффист болно.
17:00 цагт: “Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан яруу найргийн уншлага Төв номын санд болно.
Үзэсгэлэн:
-“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 19-нийг хүртэл гарна.
-Уран бүтээлч, урлаг судлаач Ө.Ирмүүний “Босоо, хөндлөн” гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн “Бий контемпорари” арт галерейд энэ сарын 29-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр энэ сарын 22-ныг хүртэл оролцоно.
-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.