Ачаалж байна…
Ачаалж байна…
Б Батчимэг
chimeglen87@gmail.com

Арвайхээр, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. “Хайрлах эх орон, Хамгаалах өв соёл” сэдэвт өдөрлөг боллоо.
“Соёлын бүтээлч сар”, “Өв хамгаалагч” аяны хүрээнд аймгийн СУАЖЗГ-аас Арвайхээр сумын ЗДТГ, "Оюуны дэлгээс" номын клуб, "Өвөрхангайн өсвөрийн өв хамгаалагч" клубтэй хамтран зохион байгуулсан тус өдөрлөгт Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн суралцагчид, түүх, нийгмийн багш нар, эцэг эхийн төлөөлөл оролцсон юм.
Өдөрлөгөөр эх оронтой байхын үнэ цэн, Монгол хүн болж төрсний утга учирын талаар илтгэлүүд тавьж, “Оюуны дэлгээс” клубын хүүхдүүд Өвөрхангай аймаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын талаар танилцууллаа. Мөн “Хүмүүн бичигтэн” аймгийн уралдааны шилдгүүдийн шагналыг гардуулав.
Энэ үеэр ШУА- ийн Археологийн хүрээлэн, Арвайхээр сумын ЗДТГ, СУАЖЗГ- аас “Би өв хамгаалагч” уралдааныг, Хархорум хотын Захирагчийн алба, СУАЖЗГ хамтран “Эртний нийслэл- Дэлхийн өв- Хархорум” эссэ бичлэгийн уралдааныг нийт иргэдийн дунд зарлаж байгааг мэдээллээ.