Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ДЭМБ-ын Ази, Номхон далайн бүсийн Уур амьсгал, орчин, эрүүл мэндийн төвийн захирал, доктор Сандро Демаёг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын орчны эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлийг хэлэлцсэнийг ЭМЯ мэдээлэв. Энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, хүрээлэн буй орчны орчны хүчин зүйлсээс зүйлсээс шалтгаалсан эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хөндсөн байна.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөд эрүүл мэндийн салбарын дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх, болзошгүй эрсдэлийг даван туулах тогтолцоо, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Талууд орчны эрүүл мэндийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах чиглэлд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжийг хэлэлцсэн юм.
