Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаангом, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Увс аймгийн хүн ам 2025 оны жилийн эцсийн байдлаар 85264 болжээ. Үүний 42938 нь эрэгтэй, 42326 нь эмэгтэй хүн байна. Өнгөрсөн онд нийт 22575 өрх бүртгэгдсэн талаар аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.
Тус аймагт өнгөрсөн онд 1366 хүүхэд төрж, 440 хүн нас барсан байна. Мөн 340 хос гэрлэлтээ батлуулж, 45 гэр бүл гэрлэлтээ цуцлуулан, 37 хүүхэд үрчлүүлжээ. Хүн амын дундаж наслалт 71.7 байв.
Хүн амын тоогоор аймгийн төв Улаангом сум 34734 хүнтэйгээр тэргүүлж байгаа бол Давст сум 1441 хүнтэйгээр хамгийн цөөн хүн амтай сум болжээ. Хөдөөгийн сумдаас Тэс 4880, Өмнөговь 4641, Наранбулаг 4318 хүн амтай байна.
Өрхийн тоогоор Улаангом сум 9459 өрхтэйгөөр мөн тэргүүлж байна. Хөдөөгийн сумдаас Тэс 1260, Өмнөговь 1127, Наранбулаг 1032 өрхтэй бол Давст сум 399 өрхтэйгээр сүүл мушгижээ.
Өрхийн ам бүлийн бүтцээр авч үзвэл, 1-3 ам бүлтэй өрх хамгийн олон буюу 10746 байна. Харин дөрвөн ам бүлтэй 3919, таван ам бүлтэй 3366, зургаан ам бүлтэй 3095 өрх бүртгэгджээ. Түүнчлэн долоон ам бүлтэй 909, найман ам бүлтэй 401, есөн ам бүлтэй 100, арав болон түүнээс дээш ам бүлтэй 39 өрх байна.
Увс аймгийн хүн амын тоо 1935 онд 46321, 1963 онд 51784 байсан бол 1989 онд 83958 болж өсжээ. Харин өрхийн тоо 1935 онд 10564, 1969 онд 12517, 2002 онд 19758 байжээ. 2025 оны жилийн эцсийн байдлаар аймгийн өрхийн тоо 22575-д хүрсэн байна.