Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаангом, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Бөхмөрөн сумын төрийн албан хаагчид алимын модны төглийг салхи, шороон шуурганаас хамгаалах зорилгоор 200 улиас тарьжээ.
Улиасны суулгацыг аймгийн Байгаль орчны газраас “Бүх нийтээр мод тарих намрын аян”-ы хүрээнд үнэ төлбөргүй олгосон бөгөөд сумын төрийн албан хаагчид өнгөрсөн долоо хоногт хамтран тарьсан байна.
Тус сумын удирдлага энэ хавар Ховд аймгийн Булган сумаас алимын хоёр сортын суулгац авчирч, сумын төвийн ойролцоо иргэдийн оролцоотойгоор тарьсан юм. Шинээр тарьсан улиас нь алимын төглийг салхи, шороон шуурганаас хамгаалах ойн зурвас бүрдүүлэх зорилготой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Увс аймгийн ИТХ-аас “Хоёр живаа харгай” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрөөр 2030 он гэхэд аймгийн хэмжээнд 20 сая мод тарих зорилт тавьснаас одоогоор 7 сая орчим мод тариад байна.
