Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency
.jpeg)
Булган, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Булган аймагт төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх сарын аян өрнөж байна.
Аймгийн Засаг даргын А/621 дүгээр захирамжаар зохион байгуулж буй “Ёс зүй, хариуцлагатай төрийн алба” аяныг Монгол Улсын Ёс зүйн хорооноос зарласан “Хамтран ажиллая-Харилцан дэмжье” уриатай нөлөөллийн сартай уялдуулан хэрэгжүүлж байгаа юм.
Аяны хүрээнд Ёс зүйн хорооны ажлын хэсэг Булган аймагт ажиллаж, төрийн 34 байгууллагын Ёс зүйн дэд хорооны 94 дарга, гишүүнд сургалт, арга зүйн зөвлөгөө өгчээ.
Мөн аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Ёс зүйн дэд хорооноос “Бид ёс зүйг эрхэмлэнэ” аяныг эхлүүлж, аяны дэвтрийг төрийн байгууллагуудаар аялуулж байна. Энэ үеэр Нийгмийн даатгалын газар, Татварын газар зэрэг байгууллага албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, эерэг харилцаа, зөв хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр ажиллаж байгаа аж.
Сарын аяны зорилго нь төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, байгууллагын соёлыг сайжруулах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хариуцлага, чанарыг дээшлүүлэхэд чиглэж байна. Аян энэ сарыг дуустал үргэлжилнэ.