Ачаалж байна…
Ачаалж байна…
Bulgan Erdene

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн төв Сайншанд хотод энэ оны арваннэгдүгээр сарын 18-нд 1,0 мм хэмжээтэй цас орсон билээ. Цас орох нь хөрсний чийгийг хадгалах, ургамлыг хүйтнээс хамгаалах, агаарыг цэвэршүүлэх зэрэг байгаль орчин болон хүний амьдралд маш олон талын ач тустай юм. Цасны дараах хотын байдлыг гэрэл зурагт буулгаснаа хүргэж байна.
Цас орсоны дараа хотын алба хаагчид, албан газар байгууллагууд нийтийн эзэмшлийн зам талбайгаа хальтиргаа гулгаанаас сэргийлж цэвэрлэж байна. Сайншандад одоогоор агаарын температур хүйтэрч шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн, 20-ноос өдөртөө хүйтний эрч суларч -3...+2 градус дулаан байна.