Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол орны баруун хагаст өнөөдөр бага зэрэг дулаарч, зүүн хэсгээр солигдмол үүлтэй байна.
Төв аймгийн зүүн хойд, Дорнод, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар 0.5 мм хүртэл ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүйг ЦУОШГ-аас мэдээлэв.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -13-18, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -7-12, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-2, бусад нутгаар -3-8 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор үүлшиж, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө -4-6 градус хүйтэн байх ажээ.