Н.Мадуро: Москва-Каракас хооронд шууд нислэгтэй болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-13 21:11:48
Yesukheitumur Tumurbaatar

КАРАКАС. /TASS/. Москва болон Каракас хотын хооронд тун удахгүй шууд нислэг үйлддэг болно гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро пүрэв гарагт мэдэгджээ.


“Залуучуудад амралт, зугаалгын цагаа ОХУ-д өнгөрүүлэхэд нь зориулж тун удахгүй Москва болон Каракасын хооронд шууд нислэгийг эхлүүлнэ гэж” тэрбээр твиттер хуудсандаа жиргэжээ.


Гэвч тэрбээр хоёр улс хоорондын шууд нислэгийг яг хэзээ эхлүүлэхээр төлөвлөсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.


Холбоотой мэдээ