Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-11-05 21:36:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Есөнбулаг сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сурагчдын дотуур байранд хяналтын ажил зохион байгуулж байна. 

Хяналт шалгалтаар ЕБС, сургуулийн дотуур байр, цэцэрлэгийн болон сургуулийн нийгмийн ажилтан, цэцэрлэгийн аргазүйч нарын үйл ажиллагаа, эрсдэлийн үнэлгээ,  хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилттэй танилцах, хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлэх, холбогдох хуулийн хэрэгжилтэд хяналт мониторинг хийх, зөвлөх зорилготой ажээ. 

Энэхүү хяналт шалгалтыг 11 дүгээр сарын 5-15-ны өдөр зохион байгуулах юм. 


Холбоотой мэдээ