Үндэсний шилдэг дуучнаар Х.Ядам тодорлоо

Монголын мэдээ | Соёл урлаг
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-15 11:24:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний шилдэг дуучин шалгаруулах, "Монгол HD" телевизийн "The Voice of Mongolia-2" нэвтрүүлэгт оролцсон Х.Ядам үзэгчдээс 58 хувийн санал авч тэргүүн байрт шалгарлаа.


Нэвтрүүлгийн төгсгөлийн шатанд Х.Ядам, Г.Эрмүүн, Э.Дашням, Б.Оюу нар шалгараад байсан. Эдгээр оролцогч өчигдөр үзүүлбэрээ толилуулсны дараа үзэгчдээс санал авахад Б.Оюу, Х.Ядам нар шалгараад байв. Үүний дараа дахин санал хураах шугамыг нээхэд Х.Ядам үзэгчдийн саналаар тэргүүлж үндэсний шилдэг дуучнаар тодров.


Х.Ядамд нэвтрүүлгийн багтай уран бүтээл туурвих гэрээ байгуулах эрхээс гадна Renault Kaptur загварын автомашин бэлэглэх аж.

Холбоотой мэдээ