Ачаалж байна…
Ачаалж байна…
Aidos Shynai

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын дэргэдэх Монгол хэл, бичгийн мэргэжлийн багш нарын бүлэг, Буянт сумын сургуулийн зөвлөл хамтран тус сумын ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт зохион байгууллаа.
Мөн Буянт сумын Засаг даргын Тамгын газар болон Соёлын төвийн төрийн албан хаагчдад зориулан үндэсний бичгээр унших, бичих чадварыг хөгжүүлэх, цахим орчинд монгол бичиг хэрэглэх мэдлэг, чадвар олгох анхан болон дунд шатны сургалт явуулжээ.
Эдгээр сургалт нь багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, хэрэглээг нэмэгдүүлэх, монгол бичгийг өдөр тутмын болон цахим хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн байна.
Түүнчлэн Буянт сумын Ерөнхий боловсролын сургуулиас эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд зориулсан “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгууллаа. Энэ үеэр сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг танилцуулж, сургалтын үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоо, холбогдох хууль эрх зүйн орчны талаар мэдээлэл өгч, хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх арга барилаас танилцуулжээ.
Уулзалтаар эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ сурлага, хүмүүжил, амжилт, сургуулийн үйл ажиллагаанд оролцож буй байдлын талаар мэдээлэл авч, үндэсний бичгийн мэдлэг, чадварын хоцрогдлыг арилгах, хэрэглээг нэмэгдүүлэх, гэр бүлээрээ монгол бичиг хэрэглэх дадал хэвшүүлэх талаар мэргэжлийн багш нараас зөвлөгөө авсан байна.