Багш нарт гал унтраах мэдлэг, дадлагыг олголоо

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-10-19 17:18:01

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангиас Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуультай хамтран “Тактикийн сургууль”-ийг өнгөрөгч баасан гарагт зохион байгууллаа.

Энэ үеэр тухайн сургуулийн барилгад “Газар хөдлөлтийн улмаас гал түймэр гарч байна” гэх цагийн хуурамч байдал үүсгэж, учирч болзошгүй эрсдэлт нөхцөл үүссэн үед хэрхэн ажиллах талаар багш нарт мэдлэг олгосон юм. Тус сургуулийн багш, ажилчид хороор гал унтраах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх дадлага, сургуулийг хийж, гамшгийн хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх чадавхид суралцлаа.

Дадлага, сургуульд Гал түймэр унтраах, аврах 12 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын 35 алба хаагч, аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 6 эмч, сувилагч, Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 96 багш, 15 ажилтан, 320 гаруй сурагч оролцжээ.

Холбоотой мэдээ