Монгол Улсын Үндэсний номын сангийн дээжээс: Мөнгөн сандуйн жүд

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-12-15 14:41:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас хэрэгжүүлж буй “Цахим орчинд соёл түгээе” уриалгад Монгол Улсын Үндэсний номын сан нэгдлээ.

 

Монголчуудын ном эрдмийг дээдлэх үзэл, ном урлалын гайхамшиг болсон бүтээлүүдийн нэг Мөнгөн сандуйн жүд /Нууц хураангуйн үндэс/ танилцуулж байна.

 

XIX зууны сүүлээр Богд хан уулын өвөрт Манзуширийн хийдэд Дагва тэргүүтэй дархчууд сүсэгтэн олны хандиваар бүтээжээ. Уг хийдэд Манзуширийн хутагт Цэрэндорж эзэмшиж байсныг хожим Богд хааны номын санд залж, 1924 онд Үндэсний номын санд шилжүүлжээ.


Мөнгөн хуудсыг хөөмөлдөн алтдаж, найман мөрөөр бичсэн, нийт 1460 лан буюу 52 кг 560 гр алт, мөнгө орсон. Хуудас бүрийг суман модон хавтсанд суулгаж, судрын 50 орчим хуудсанд бурхадын дүрийг товойлгон бүтээсэн бөгөөд ханд дагинисыг хатгаж урласан торгон хөшиггэй.


Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241-р тоггоолоор түүх соёлын "Хосгүй үнэт" өвд бүртгэжээ.

Сандуйн жүд ном бол Бурхан багшийн зарлиг бөгөөд нууц бүхний язгуур үндэс ба нууц тарнийн хаан хэмээгддэг. Энгийнээр хэлбэл нэг насанд бурхны хутагт хүрэх, гэгээрлийн зам мөрийг олох заавар юм. Бурхан багш Сандуйн жүдтэй учирвал өөрийгөө түгээмлийн эзэн Очир дарь бурхантай нүүр учирсан мэт санагтун хэмээн айлдсан байдаг аж


Холбоотой мэдээ