Коронавируст халдварын 620 тохиолдол бүртгэгдэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2021-04-04 11:09:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид 12.235 шинжилгээ хийснээр 620 хүнд шинээр халдвар илрээд байна. Энэ нь коронавируст халдвар дотоодод гарснаас хойш нэг өдөр бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол боллоо.

Тодруулбал, нийслэлд халдварын 503 тохиолдол, аймаг, орон нутагт 117 тохиолдол бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар 2187 хүн эмчлүүлж байгаагаас 9 хүний биеийн байдал маш хүнд байна. Биеийн байдал хөнгөн 1822, хүндэвтэр 225, хүнд 51 хүн байна. Өнгөрсөн 24 цагт 270 хүн эмчлэгдсэнээс нийт 56.49 хүн эдгэрээд байна. 



Холбоотой мэдээ