Сүүлийн 24 цагт Тэшиг суманд дөрвөн тохиолдол нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-04 16:15:44

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Эрүүл мэндийн газрын албан ёсны мэдээллээр өнөөдрийн 15.00 цагийн байдлаар тус аймагт 57 хүн коронавирусний халдвар авсан нь батлагдаад байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Тэшиг суманд дөрвөн тохиолдол нэмэгдэж, Сэлэнгэ, Орхон, Хутаг-Өндөр суманд шинээр бүртгэгдээгүй байна. Сэлэнгэ суманд 33, Хутаг-Өндөр суманд 13, Орхон суманд 6, Тэшиг суманд 5 хүн коронавирусний халдвартай нь батлагдаад байгаа юм.

Тус аймагт халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш ойрын хавтал нийт 456, өнгөрсөн 24 цагт 21 хүнийг тогтоогоод байна. Халдвар авсан хүмүүсийн ойрын хавтал Орхон суманд 116, Булган суманд 16, Хутаг-Өндөр суманд 112, Могод суманд 27, Сэлэнгэ 112, Тэшиг суманд 65, Рашаант суманд 4, Бүрэгхангай суманд 5 байна.

Аймгийн хэмжээнд Орхон, Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ суманд хөдөлгөөнийг хязгаарлаж, цагдаагийн алба хаагчид, мэргэжлийн анги байгууллагын 55 ажилтан постод болон хөдөлгөөнт эргүүл, нисдэг дроноор хяналт шалгалт хийж байна гэж Цагдаагийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ