Архангайд 16 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-04 16:21:12
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 4-р сарын 4-ний өдөр ойрын болон дам хавьтлын 401 иргэнд PCR шинжилгээ хийснээс 16 тохиолдол эерэг гарч, нийт 84 хүн "Ковид-19" халдвараар өвчилсөн нь батлагдлаа. Үүнд:
-Эрдэнэбулган суманд 75
-Хайрхан суманд 6,
-Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөж ирсэн 1,
-Батцэнгэл сумын 3 байна.
Эдгээрээс Хайрхан сумын 1, Батцэнгэл сумын 3, Эрдэнэбулган сумын 5 нийт 9 иргэн бүрэн эдгэрчээ.
Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын судалгаа үргэлжилж байна. Өнгөрсөн өдрүүдэд сумдад нийт 77 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан бөгөөд нийт өссөн дүнгээр 16040 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан байна. Одоогийн байдлаар тусгай эмнэлэгт 75 хүн эмчлүүлж, тусгаарлах байранд 16, гэрийн ажиглалтад 1784 иргэн байна.
Холбоотой мэдээ