Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах санал хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-01-14 22:12:20

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Шуурхай штаб хуралдаж, коронавирусний халдварын нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Өдөрт бүртгэгдэх халдварын тоо эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах саналыг аймгийн Онцгой комисст хүргүүлэв.

Улмаар саналыг Онцгой комиссоос хэлэлцэн батлах эсэхийг шийдвэрлэх юм. Аймгийн Онгой комисс ирэх долоо хоногт хуралдах төлөвлөгөөтэй байгаа аж.

Шуурхай штабын хурлаар сумд болон мэргэжлийн байгууллагуудад холбогдох чиглэлийг өгч, улсын Онцгой комиссоос ирүүлсэн үүрэг, чиглэлийн талаар мэдээлэл өглөө. Халдвараас урьдчилан сэргийлэлт, оношлуур болон эмнэлгийн тусламж үйлчилгээний нөөц хангалтын талаар авч хэлэлцсэн байна. Мөн ард иргэдийг мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө зөвлөмжийг дагаж, халдвар хамгааллын дэглэм сахих байдлаа нэмэгдүүлэхийг уриаллаа. 

Холбоотой мэдээ