ӨНӨӨДӨР: “BARILGA EXPO-2022”эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-29 06:18:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 29-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт ЭМЯ-нд тус яамны удирдлагууд ирэх сарын 1-нээс орон даяар эхлэх "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг"-ийн талаар мэдээлнэ. Утас: 91118403, 99741854

10.00 цагт “Асем вилла ХҮН” театрт “News” агентлагийн 15 жилийн ойд зориулсан “Цахим сэтгүүл зүй” форум болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  “Монгол адуу” нийгэмлэгээс Монгол адууны талаар хэвлэлийн хурал хийнэ.

12.00 цагт “Мишээл Экпо” төвд “BARILGA EXPO-2022” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 91000200


Төрийн ордонд

9.00 цагт "Их засаг” танхимд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдана.

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхим“-д Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

Холбоотой мэдээ