"Репиний академийн шадар 3" үзэсгэлэн нээнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2022-05-16 07:58:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 1971-1977 онд И.Е.Репиний нэрэмжит Уран зураг, Уран баримал, Архитектурын академийн төгсөгч, Монголын реалист уран зургийн нэрт төлөөлөгчид болох Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт зураач Ё.Өлзийхутаг, Монгол Улсын Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх, зураач С.Элбэгдорж нарын "Репиний академийн шадар 3" тусгай үзэсгэлэнг энэ сарын 25-нд нээнэ.

 

Монголын Урчуудын Эвлэлийн 80 жилийн ойг тохиолдуулан Монгол арт галерейгаас санаачлан тус үзэсгэлэнг зохион байгуулж буй юм.

 

Үзэсгэлэнд зураачдын гэр бүлийнхэн болон уран зураг цуглуулагч нарын сан хөмрөгт хадгалж буй ховор, дахин давтагдашгүй сор бүтээлүүд, судалбар, таталбар, усан будаг, тосон будаг, гар бичмэл зэрэг тэдний Монголын уран зурагт үлдээсэн өвийн дээжийг дэлгэнэ. 


Холбоотой мэдээ