Ачаалж байна…
Ачаалж байна…
Batkhuu Begz

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Ирэх жил Увс аймгийн соёл, спортын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 12.7 тэрбум төгрөгийн 6 төсөл арга хэмжээ хэрэгжинэ.
Тодруулбал, Увс нуур, Хяргас нуур орчмын аялал жуулчлалын отоглох цэг, ариун цэврийн байгууламж, авто зогсоол, Сагил, Бөхмөрөн сумдын соёлын төв, Улаангом сумын хүүхэд, залуучуудын 3х3 сагсан бөмбөгийн талбай зэргийг шинээр барина. Мөн Цагаанхайрхан сумын спорт заал болон Улаангом сумын усан бассейн, спорт фитнесийн барилгыг үргэлжлүүлнэ.
Ирэх жил улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Увс аймгийн Хяргас суманд 15 ортой, Түргэн суманд 10 ортой эрүүл мэндийн төв шинээр барина.
Бусад салбарт улсын төсвийн 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 8 төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Үүнд, Баруунтуруун сумын хилийн цэргийн 0311 дүгээр ангийн барилга байгууламжийн шинэчлэл, Улаангом сумын иргэдэд үйлчлэх мэдээллийн төв, Зүүнговь, Хяргас сумдын үүрэн холбооны станц, Ховд сумын цаг уурын өртөө, Зүүнговь сумын Зэвсэгт хүчний 328 дугаар ангийн шинэчлэл, хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмж, Тэсийн голын усжуулалтын системийн ТЭЗҮ шинээр хэрэгжинэ. Мөн Улаангом, Сагил, Тариалан сумдын үүрэн холбооны сүлжээний ажил үргэлжлэхээр болжээ.