Т.Цогт, Г.Маралмаа нарт 24 жил хорих ял оноов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБаянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс Т.Цогт, Г.Маралмаа нарт оноосон хуулийн шийдвэрийг өчигдөр шөнө гаргалаа. Шүүгч Б.Мөнхбаяр, Ш.Төгсгэрэл, С.Оюунчимэг нар энэ хэргийг шүүсэн юм.
Дөрвөн настай охиноо санаатай хөнөөсөн гэх Т.Цогт, талийгаач охины хойд ээж Г.Маралмаа нарт тус бүрт нь 24 жилийн хорих ял оноолоо.
Улсын яллагчийн зүгээс Г.Маралмааг хүний амь нас онц хэрцгийгээр, биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж хөнөөсөн хэмээн буруутгаж 25 жил, Т.Цогтыг хүний амь насанд санаатайгаар халдсан хэмээн 22 жилийн ял оноохоор төлөвлөөд байсан бол Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа Т.Цогтын таван жилийн ялыг гянданд, үлдсэн 19 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Г.Маралмаагийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэр гаргажээ.
Г.Маралмаагийн хувьд энэ сард амаржих тул хүүхдээ хорих ангид төрүүлж, нэг ой хүрэхээр нь асран хамаалагчид шилжүүлэх юм байна.
Ж.Батсайхан