Морины их шүтээнийг цахилгааны эх үүсвэрээр хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 12:01:18

Монгол түмний Морины их шүтээн цогцолборт цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг орон нутгийн төсвийн 185 сая төгрөгөөр барьж ашиглалтад орууллаа. Тус газрыг цахилгааны эх үүсвэрээр хангаснаар цаашдаа Эрийн гурван наадамын цогцолбор барьж байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Аймгийн “Арвагар хээр” морин спорт уяачдын холбооноос бөхийн 26 их аваргын хөшөөг босгосон бөхийн цогцолбор, улсын гарамгай, дархан мэргэнүүдийн 26 хөшөөг босгож сурын цогцолборыг, музейн хамт тус тус байгуулахаар зорьж байгаа юм.

Монгол түмний морины их шүтээн цогцолбор нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 15 километр газарт буюу Арвайн талд 2007 оны наймдугаар сард анх байгуулагдсан ба гадаад, дотоодын жуулчид, нутгийн хүмүүсийн очих дуртай дурсгалт газрын нэг болоод байгаа юм. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ