Ботго бойжуулсан малчдыг урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-01 14:40:44
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт 2014 оноос эхлэн хэрэгжиж байгаа “Тэмээ” дэд хөтөлбөрийн хүрээнд ботго бойжуулсан малчдыг урамшууллаа. Өнгөрсөн хавар тус аймгийн 14 сумын 300 гаруй малчин өрх 831 толгой ботго бойжуулжээ.
Малчдыг урамшуулахад орон нутгаас 16.6 сая төгрөг зарцуулж, Төрийн банкаар дамжуулан олгосон байна.
Дашрамд дуулгахад, тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор таван хошуу мал сүргийн бүтцийн уламжлалт зохилдлогоог хадгалж, тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, ашиг шим, чанарыг сайжруулах, ачлага, уналга эдэлгээний чиглэлээр үржүүлэх зорилгоор дээрх “Тэмээ” дэд хөтөлбөрийг баталсан юм. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ