Дал гаруй орны төр, хувийн хэвшлийн манлайлагчид Астанад чуулав
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. НҮБ, Европын холбоо болон 70 гаруй орны төр, хувийн хэвшлийн манлайлагчид 2025 оны 5-р сарын 29-30-ны өдрүүдэд Казахстан Улсын нийслэл Астанад чууллаа. Энэхүү уулзалтаар энх тайван, эдийн засгийн хамтын ажиллагаа, хиймэл оюун ухаан, байгалийн баялгийг зохистой ашиглах зэрэг дэлхий дахины анхаарлын төвд буй асуудлуудыг хөндөн хэлэлцжээ.
4 дня