Цэцэрлэгийн багш нар Пусан хотод мэргэжил дээшлүүлнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны санаачлага, БНСУ-ын Пусан хотын хөрөнгө оруулалтаар “Sister’s village” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 104, 106, 110 дугаар цэцэрлэгүүдэд засварын ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний ээлжинд тус дүүргийн 104 дүгээр цэцэрлэгийн дээврийн засвар, ариун цэврийн өрөөний дотор заслын ажлыг хийж дуусган ашиглалтанд хүлээлгэн өгсөн байна.
2678 дня